Байр суурь1 мин унших
Б.Мөнхсоёл: Төсвийн хөрөнгө оруулалтын хариуцлагагүйг байдлыг хэрхэн шийдэж, засах вэ!
УИХ-ын чуулганы /2026.01.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүү Б.Мөнхсоёл асуулт асуулаа.
Гишүүд дурдаад байна. Үндэсний Аудитын газар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл маш их мэдээлэл бүхий дүгнэлт зөвлөмжийг гаргаад байдаг. Үүний үр дүн хэзээ яаж хэрэгжих вэ? үр дүнгүүд цаас болж хувирчхаад байгаад гишүүд бухимдаад байгаа юм. Хариуцлага яаж тооцох вэ л гэдэг асуудлууд яригдаад байна. Энэ 7 хоногийн Нийслэлийн төсвийн сонсгол 2 өдөр зохион байгуулагдсан. Үүн дээр улсын төсвөөс гадуур хүртэл хариуцлагагүй байдал яригдсан.
Улсын төсвийн алдагдал 1,4 их наяд гээд санаа зовж байтал гадуур нь нийслэл дээр төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг хүртэл яригдах нь. Энэ юуг илэрхийлээд байна вэ гэхээр гишүүдийн хэлээд байгаа манай улс төлөвлөлт гүйцэтгэл үр ашгийн ийм алдаа дутагдал, орон зай маш их болчихжээ. Үүнийг бүгдээрээ багцалж, шинэчилж реформын шинжтэй ажил хийхгүй бол болохгүй байна. Бүгд мэдэж байгаа энэ асуудлыг хэрхэн шийдэх, шийдэл байна вэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







