Үйл явдал1 мин унших
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулав

Сонсгол
Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Н.Мягмар, Ц.Уртнасан нарын сонсголыг зохион байгууллаа.
Сонсголын үеэр нэр дэвшигчид боловсрол, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон тохиолдолд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийв.
УИХ-ын гишүүд сонгуулийн шударга байдал, сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн боловсролыг дээшлүүлэх, мөн сонгуулийн үеийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх асуудлаар нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
