Байр суурь2 мин унших
Г.Уянгахишиг: Махыг үйлдвэрээс гарт хүргэхэд аль шатандаа хүндрэл үүсч ченжүүдээр дамжаад байна вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгийн хорооны /2026.06.24/-ний өдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг хийлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дараах байр суурийг илэрхийлж, ажлын хэсгээс тодруулга авлаа.
Махны нөөцийн худалдаанд дундын ченжүүдийг дамжуулахгүй байхад ямар зохицуулалт хэрэгжүүлж, ямар үр дүнг ямар замаар гаргах гээд байгаа нь тодорхойгүй байна. 1.2 дээр байгаа Газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэх тухайд, шатахуун импортлогч ААН-үүдийн агуулахын үлдэгдлийг бодит цагийн горимоор хянах системийг ашиглалтад оруулна гэжээ. Үүн дээр нэмэлт тодруулга авмаар байна. Хянах системийг хэрхэн ашиглалтад оруулах гээд байгаа нь тэр. Тухайн хувийн ААН-үүдийн үйл ажиллагаа руу яаж оролцох гээд байгаа юм? Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор хангах хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой үүссэн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар 4 дээр тусгажээ. Ямар маргаан байгаа вэ?
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 10-р зүйл дээр стратегийн хүнсний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, зах зээлд дамжуулан худалдаалах зохиомол хомсдол үнийн хөөргөдөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх, нийлүүлэлт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах гэжээ. Энэ хүрээнд ямар үйл ажиллагааг төсөөлж оруулж ирсэн бэ? Нийлүүлэлтийн сүлжээнд хувийн хэвшил хувийн компаниуд болон мах нийлүүлэгч гээд оролцогчид бий. Үүнд яаж хяналт тавих вэ? Үйл ажиллагаанд нь төр ямар байдлаар оролцох гээд байна вэ? Энд хуульчлагдсан хууль эрх зүйн үндэслэл бий юу?
Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүргэх худалдааны нөхцөлийг бүрдүүлэх гэжээ. Малчдаас мах нийлүүлж чадахгүй байгаа асуудлаар судалгаа, дүгнэлт хийсэн зүйл байвал дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч! Ченжээр буюу зуучлагч байгууллагаар дамжаад байгаагийн шалтгаан нь юу вэ? Хот руу оруулахад нэлээдгүй бичиг баримтын бүрдүүлэлт орж ирдэг. Үүнийг махны үйлдвэрүүд хариуцаад хийе гэхээр хүндрэл нь юу байна?