Байр суурь1 мин унших

П.Батчимэг: Дундаж давхаргын хүн гэж хэнийг хэлэхийг Ерөнхий сайд та тодорхойлох гээд үзээч!

УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөлөө.

Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Нийгмийн  хамгаалал, халамжийн талаар ярих үед хамгийн түрүүнд нийгмийн анги давхаргын ялгаварлал байгаа асуудал бодогддог. Үндсэн хуулиар хөрөнгө чинээ, ажил, албан тушаал, нас хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглодог. Гэтэл сүүлийн жилүүдэд, үе үеийн ЗГ-ийн үед ялгаварлан гадуурхалт, нийгмийн анги давхарга дээр үүсчихлээ. Тухайлбал, Нийгмийн хамгааллын сайд н.Сарангэрэл байх үед улны гэдэг шинэ давхарга бий болсон. Алсыг хараа-50, хөгжлийн бодлогын хөтөлбөрүүдэд дунд давхарга гээд ороод ирсэн. Ямар иргэд дундаж давхарга руу ороод байгааг судалж үзлээ. Ямар орлоготой, цалинтай, ямар ажил алба хашдаг хүн энэ давхарга руу орохыг та тодорхойлоод өгөөч! Эндээс бид бодлогоо, тэтгэврээ, хөнгөлөлтүүдээ бүгдийг нь уялдуулаад явах юм шиг байгаа юм. Энэ бол жаахан хөндүүр сэдэв байсан. Статистикийн мэдээнээс харахаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилд тогтмол өссөн. 22 онд 5,1%, 24 онд 5,3%, 25 онд  5,6%, 26 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 5,7%-тай байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009