Үйл явдал1 мин унших

Хүний эрхийн судлаач, зөвлөх Аму Орханентай уулзлаа

Хүний эрхийн судлаач, зөвлөх Аму Орханентай уулзлаа

Тэгш Тусгал ТББ-ын урилгаар Монгол Улсад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн судлаач, зөвлөх, OSCE/ODIHR-ийн шинжээчдийн зөвлөлийн гишүүн хатагтай Аму Орханен болон УИХ-ын гишүүн Отгоны Саранчулуун нар уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хүртээмж, улс төрийн оролцоо, бодлогын шинэчлэлийн талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Хөгжлийн бэрхшээлтэй Хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилт, бодлого, төсөв, төлөвлөлтийн түвшинд хүртээмжийн асуудлыг дэвшүүлэх шаардлага, мөн хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийн олон улсын хамтын ажиллагаа, сайн туршлага солилцох боломжуудын талаар ярилцав.

Энэхүү уулзалт нь олон улсын сайн туршлагыг Монголын нөхцөлтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодитойгоор ахиулах, хүртээмжтэй, оролцоотой нийгмийг хамтдаа бүтээх ажлын эхлэл болно гэдэгт итгэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009