#Ажлын хэсэг1 мин унших

Монгол Улс Оюутолгойгоос 22 их наяд төгрөгийг хэмнэлээ

Монгол Улс Оюутолгойгоос 22 их наяд төгрөгийг хэмнэлээ

Рио Тинто компанитай Оюутолгой зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн Сангийн сайд З.Мэндсайхан ахалж буй. 

Тэрбээр өнөөдрийн ээлжит хэлэлцээрээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.

Хэлэлцээрийн үр дүнд өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэлээ. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэж байна.

Мөн Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг 7 жил биш 3 жил тутамд эргэж хардаг боллоо. Дээр нь бид энэ жилээс эхлээд Оюу толгойгоос ноогдол ашиг хүртэх хэлэлцээрт хүрч Рио тинтотой хамтран ажиллаж ашгаа хуваана.

Төслийн хүрээнд 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наядын зардлыг бууруулж Монгол улсын ирээдүйд хүртэх ашгийг 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ.

Эх сурвалж:

Сангийн яам

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009