Үйл явдал1 мин унших
Д.Үүрийнтуяа: Хурдтай ажилласан 100 хоног байлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Монгол Улсын Засгийн газар-ын хувьд хэдэн арван жил яригдаж хүлээгддэг ч, УИХ-ын босго давдаггүй байсан олон хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан, хэлэлцүүлгийн шатуудыг ахиулсан хурдтай ажилласан 100 хоног байлаа.
УИХ-ын гишүүн миний хувьд санаачлан УИХ-д өргөн барьсан Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулиа, ажлын хэсэг ахалж ажилласан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулиа тус тус батлууллаа.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай, Ашигт малтмалын тухай….. зэрэг хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж, ард иргэд сонгогчдын хүсэлтийг тусгаж, мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлэн бодлогын мэтгэлцээн хийж идэвхитэй ажилласан өдрүүд байлаа.
Орхон аймагт 40 орчим тэрбум төгрөгийн, Хөвсгөл аймгийн 3 суманд 9 тэрбум төгрөгийн, Булган аймгийн 2 суманд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэв. УИХ-ын гишүүний хаврын чуулганы тайлангаа удахгүй хүргэх болно. Итгэж дэмжиж, сургамж, туршлага олгож хамтдаа ажилласан хүн бүхэнд талархал илэрхийлье!