Үйл явдал1 мин унших
МАН-ЫН БҮЛЭГ: Хаврын чуулганаар 38 хууль, тогтоол цаг үеийн асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг нийт 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 38 хууль, тогтоолын төсөл, бодлогын баримт бичиг, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Улс орны эдийн засаг, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг шийдвэрлэх томоохон хуулиудыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хуулиуд, Нийгмийн даатгалын ерөнхий хууль зэрэг эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулиудыг баталсан бол Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон Цусны донорын тухай хууль, Орон сууцжуулалтын тухай хууль зэрэг иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой хуулиудыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ.
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Ардын Намын бүлгийн даргын 24 шийдвэр, бүлгийн хуралдааны шийдвэр 18 гарсан. Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд 211 албан бичиг илгээж, 77 албан бичгийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллав.


Эх сурвалж:
МАН-ын бүлэг