Үйл явдал1 мин унших

Тархины саажилт, мэдрэлийн гаралтай өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа

Тархины саажилт, мэдрэлийн гаралтай өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун /2026.08.13/ Тархины саажилт болон мэдрэлийн гаралтай өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, эрт оношилгоо, сэргээн засах эмчилгээ, хүний нөөц, хагалгаа, санхүүжилт, мэдээллийн хүртээмж зэрэг асуудлаар ярилцлаа.

Тэрбээр сүүлийн 3 жилд Монгол Улсаас 250 орчим хүүхэд БНХАУ-ын Чиндаод эмчилгээ хийлгэж, зарим хүүхдийн биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч, 3 хүүхэд хөлд орсон байна.

Гэвч эцэг эхчүүдийн хувьд хамгийн том асуудал нь хүүхдээ эрт оношлуулж чадахгүй байх, тохирсон сэргээн засах эмчилгээ Монголд хангалтгүй байх явдал байна.

Дутуу төрөлт, төрөлтийн хүндрэл, шарлалт зэрэг шалтгаантай хүүхдүүдийг эрт илрүүлж, зөв эмчилгээ эхлүүлэх нь хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд чухал.

Мөн хагалгаа хийлгэсэн хүүхдэд сэргээн засах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг ч энэ тусламж үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байна.

Тархины саажилт, мэдрэлийн гаралтай өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа

Иймд уулзалтаар дараах асуудлыг цаашид бодлогын түвшинд ажиллахаар ярилцав.

- Сэргээн засахын тухай хууль, бодлогын зохицуулалт

- Эрт оношилгоо, дата мэдээллийн тогтолцоо

- Сэргээн засах хүний нөөц, үйлчилгээний чанар

- Хагалгаа болон дараах сэргээн засах эмчилгээний уялдаа

- Хятадтай сэргээн засах чиглэлээр хамтран ажиллах боломж

Мөн Байгаль болон эцэг эхчүүд өөрсдөө санаачлан наймдугаар сард Чиндаогийн эмнэлгийн удирдлагуудыг Монголд урьж, 150 орчим хүүхдийг оношлох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009