Үйл явдал2 мин унших

О.Саранчулуун: Төрөлхийн өвчтэй хүүхэд гэдэг нь төрийн анхаарлаас гадуур үлдэх шалтгаан биш

О.Саранчулуун: Төрөлхийн өвчтэй хүүхэд гэдэг нь төрийн анхаарлаас гадуур үлдэх шалтгаан биш

Төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг буюу гемофили нь удамшлын, ховор өвчин. Цус алдалтыг тогтоох чадвар алдагддаг учраас цаг алдалгүй эмчилгээ авахгүй бол амь насанд хүрэх эрсдэлтэй.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 180 гаруй хүн оношлогдсон бөгөөд тэдний 90 орчим нь хүүхэд байна. Гэвч бодит тоо үүнээс өндөр байх магадлалтай. Оношилгооны хүртээмж хязгаарлагдмал учраас өвчний хамгийн хүнд хэлбэрүүд голчлон оношлогдож байна.

О.Саранчулуун: Төрөлхийн өвчтэй хүүхэд гэдэг нь төрийн анхаарлаас гадуур үлдэх шалтгаан биш

Гемофилитэй хүүхдүүд цус бүлэгнүүлэх факторын бэлдмэлийг долоо хоногт 3 хүртэл удаа тогтмол хийлгэх шаардлагатай байдаг. Энэ нь өндөр өртөгтэй эмчилгээ бөгөөд хүүхдийн өсөлт, жин нэмэгдэхийн хэрээр шаардлагатай тун, улмаар зардал нь нэмэгддэг.

Хамгийн том асуудал нь эмийн тасалдал болоод байна.

2025 онд факторын эмчилгээнд зориулж улсын төсвөөс 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч төсөв, тендер, нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалан эмийн хүртээмж тогтворгүй байна. Хүмүүнлэгийн тусламжаар ирдэг эм нь нийт өвчтөнүүдийн ердөө 30–40 орчим хувийг л хангах хэмжээнд хүрдэг.

Холбооны зүгээс энэ чиглэлээр 40 гаруй гарын авлага орчуулж, ойлголт нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж ирсэн. Мөн жил бүрийн 4 дүгээр сарын 17-ны Дэлхийн гемофилийн өдөр-өөр олон нийтэд мэдээлэл хүргэж, зуны сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг байна.

О.Саранчулуун: Төрөлхийн өвчтэй хүүхэд гэдэг нь төрийн анхаарлаас гадуур үлдэх шалтгаан биш

УИХ-ын гишүүн О.Саранчулууны зүгээс дараах чиглэлд ажиллах санал бодлоо хуваалцсан юм.

1. Хэрэгжихүйц бодит төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллах;

2. Факторын улсын төсөв, санхүүжилтийг тогтвортой шийдвэрлэх;

3. Оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой газрыг тодорхой болгох;

4. Орон нутагт ойлголт, дэмжлэг хангалтгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад албан байдлаар асуудлыг уламжилж хамтран ажиллах;

5. Салбарын холбогдох гишүүдтэй хамтран ажиллахаар болов.

Төрөлхийн өвчтэй хүүхэд гэдэг нь төрийн анхаарлаас гадуур үлдэх шалтгаан биш.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009