Үйл явдал2 мин унших
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” хэлэлцүүлгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг салбар бүрээр нь хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээс дараах асуудлуудыг 2027 оны улсын төсөвт бодитоор тусгах шаардлагатай гэж үзэв.
Үүнд:
? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоог тогтвортой санхүүжүүлэх
? 0–2, 3–5, 6–18 насны хүүхдийн хөгжлийн үе шат бүрд шаардлагатай дэмжих үйлчилгээг төсөвтэй уялдуулах
? Сэргээн засах болон дэмжих үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй болгох
? Тэгш хамруулах боловсролын санхүүжилтийг боловсронгуй болгож, туслах багш, туслах технологи, хүртээмжтэй сургалтын хэрэглэгдэхүүнд шаардлагатай төсөв бүрдүүлэх
? Эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээний тасралтгүй тогтолцоог санхүүжилтээр дэмжих
? Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардлыг улсын төсөвт тодорхой харагддаг, ялган тайлагнадаг болгох
? Шинээр барих болон засварлах төрийн барилга, нийтийн тээвэр, цахим үйлчилгээний төсөвт хүртээмжийн зардлыг анхнаас нь тусгах
? Мөнгөн тэтгэмжээс гадна бие даан амьдрах, нийгэмд оролцох, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
? Төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах
Энэ үеэр О.Саранчулуун гишүүн Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам,
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл танилцуулж, түүнчлэн Сангийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газраас оролцогчдын асуултад хариулт өглөө.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2027 оны улсын төсвийн төлөвлөлтөд хүргүүлэх аж.
