Онцлох мэдээ1 мин унших
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга өнөөдөр...
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр “Моннис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” өчигдөр /2026.08.17/ ашиглалтад орууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
"Засгийн газрын бодлогыг ажил хэрэг болгож, манлайлж буй хамт олонд талархал илэрхийлье.
Төр өөрөө цэнэглэгч барьж, бизнес хийхгүй. Саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хүнд суртлын чөдөр тушааг нь чөлөөлсөн.
"Ногоон өртөө" байгуулж буй аж ахуйн нэгжүүдээ газраас эхлээд татварын бодлогоор дэмжинэ.
9-р сардаа багтааж 42 “Ногоон өртөө” ашиглалтад оруулна.
Цаашид 500 гаруй "Ногоон өртөө" бий болгож, үндэсний сүлжээ байгуулна.
Энэ бол түлш, эрчим хүчний хараат байдлаа бууруулж, шинэ эдийн засаг руу шилжих Засгийн газрын бодлого юм.
Үндэсний компаниудаа “Ногоон өртөө”-г олноор байгуулахыг уриалж байна.
Хувийн хэвшилтэйгээ гар нийлүүлж, ногоон хөгжил, шинэ эдийн засгийнхаа замыг хамтдаа нээцгээе" гэв.