Үйл явдал2 мин унших
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд дарга Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамМонгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ түншлэл нь хүн ам, хөгжлийн бодлого, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, жендэрийн тэгш байдал болон эмзэг бүлгийн иргэдийн эрх, оролцоог хангах чиглэлд чухал хувь нэмэр оруулж байна.
Уулзалтын хүрээнд хамтын ажиллагаагаа дараах чиглэлд өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Нэгдүгээрт, асархуйн эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Асрахуйн эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа хийх, үйлчилгээний шинэ загвар турших, үйлчилгээний чанар, стандарт, санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх; мэргэжлийн асаргааны ажилтан бэлтгэх, цалингүй асаргааны хөдөлмөрийг бодлого, төлөвлөлтөд тусгах чиглэлээр хамтран ажиллах
Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд НҮБХХ-ийн олон улсын сайн туршлагыг нутагшуулах
Гуравдугаарт, ахмад настны нийгмийн хамгаалал, идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
Дөрөвдүгээрт, НҮБХХ-ийн дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлсэн сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар хамтран ажиллах тухайд санал солилцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази номхон далайн бүс нутаг хариуцсан дэд дарга Биата Транкман нь Монгол Улсад төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай тухайгаа онцлоод дээрх ажил хэрэгч саналуудыг судлан үзэж хамтран ажиллахаа илэрхийлэв