Үйл явдал1 мин унших
Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний тэгш ойн баярын мэндийг салбарынхандаа өргөн дэвшүүлье!

Монгол нутагт хүрээ, хот суурин газар эртнээс хөгжиж байсан хэдий ч тус салбар нь боловсон хүчнээ бэлтгэхээсээ авахуулаад эцсийн хэрэглэгчид(өргөн түмэн оршин суугчидад, бизнэс үйлчилгээ эрхлэгчдэд, төр төсвийн албанд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд, урлаг соёлын салбарынханд гэх зэрэг)-дээ хүртэлх барилга, хот байгуулалтын бүхий л шат, шатлал(зураг, төсөл, тооцоллын боловсруулалт, төлөвлөлт, угсралт, ашиглалт)-ыг хамарсан тасралтгүй, тогтмол ажиллагаатай цогц, бие даасан орчин цагийн систем болон хөгжсөн нь барилгынхан хэмээх их айлын хувьд онцлон тэмдэглэх тусгай баяр яах аргагүй мөн билээ!



Монгол түмэндээ голомтыг нь босгож, орлогоо олох, ахиулах, бүтээх, боловсруулан үйлдвэрлэх байр байгууламжийг нь угсарч үндэсний хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж буй салбарын хамт олондоо баяр хүргэж, буян нь арвижиж, үйлс нь дэлгэрч байхын ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
