Үйл явдал1 мин унших

Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” Үндэсний хөдөлгөөн зохион байгуулагдлаа

Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” Үндэсний хөдөлгөөн зохион байгуулагдлаа

Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн АИТХ, СИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, намын дарга нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын уулзалт, сургалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” Үндэсний хөдөлгөөн зохион байгуулагдлаа

Уулзалтад Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож, намын журмын нөхөдтэйгөө санал бодлоо солилцон, орон нутагт хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын зорилтоо ярилцлаа.

Мөн Ардчилсан намын шинэчлэл, гишүүнчлэл болон цахим систем, Үндсэн дүрэм, “Хямралыг өөрчилье, хангалуун амьдралаа бүтээе”, “Ялалтын стратеги” зэрэг сургалт, мэдээллүүдийг сонсож, иргэдийн оролцоо, бодит өөрчлөлтийг бий болгоход намын гишүүдийн үүрэг оролцоо ямар байх талаар ярилцав.

Дорноговь бол хөгжлийн их боломжтой, хөдөлмөрч иргэдтэй нутаг.

Тиймээс орон нутагт ардчиллын үнэт зүйл, иргэдийн оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, өөрчлөлтийн хүсэл улам хүчтэй байгаасай гэж хүсдэг.

"Өөрчилье, бүтээе” хөдөлгөөнөөр дамжуулан Дорноговьдчууд олон үйл ажиллагааг цар хүрээтэй зохион байгуулж, амжилт арвинтай байхыг ерөөе.

Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” Үндэсний хөдөлгөөн зохион байгуулагдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009