Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ

Намрын чуулганаар 2026 оны долдугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан нийт 35 асуудлыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ.

Намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн уялдаа холбоо, хэрэгжилт, хүний эрх, шударга ёс, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн дараах хуулийн төслүүдэд анхаарч ажиллана. Үүнд:

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008