Үйл явдал1 мин унших
Ц.Туваан: Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана

2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаатай холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэнэ.
Тухайлбал, Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан,
Үндэсний баялгийн сангийн төсөв, Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл болон 2027 оны төсөв,
2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл зэрэг эдийн засаг, санхүүгийн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэн батална.
Мөн орон сууцны залилангаас иргэдийг хамгаалах, төрийн худалдан авах ажиллагаа, нийтийн өмч, хүүхдийн цахим орчны оролцоо, эдийн засгийн тусгай бүс, ашигт малтмал, эрүүл мэнд, тамхины хяналт, дулаан хангамж, гэр бүлийн хөгжил, төрийн алба зэрэг өргөн хүрээний хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Намрын чуулганаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
