Байр суурь1 мин унших
А.Ариунзаяа: Бусдын нэр хүндэд баримтгүй халдаж, худал мэдээлэл тарааж байгаа асуудалд ямар арга хэмжээ авч ажиллах вэ!
УИХ-ын чуулганы /2026.09.22/-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулан хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
ҮХЦ-ийн 10 дугаар дүгнэлт 2025 оны 11 сарын 25-нд гарсан Эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой. Энэ дүгнэлт нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 13 дахь заалтын халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хүний нэр төр, алдар хүндийг хамгаална гэж заасан. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь илт худал мэдээлэл тараахыг хориглох замаар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чөлөөнд тогтоосон хязгаарлалт мөн байна гэж уг нь заасан байдаг.

Х.Тэмүүжин гишүүн ахалж бид нар Эрүүгийн хуулийн 13.14-ийг яаж илүү зөв зохистой томьёолох вэ гэж ажиллаж төсөл бэлдсэн байгаа. Сүүлийн үеийн үйл явдал үүнийг нотлон харуулж байна. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийн зүйл заалтыг яг энэ гүтгэх доромжлохтой холбоотойгоор иргэдийнхээ алдар хүндийг хамгаалах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах уу. Бэлэн байгаа төслийг сайжрууллаад өргөн барих уу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа

