Байр суурь1 мин унших

Б.Мөнхсоёл: Цалин, тэтгэврээ нэмэхдээ эдийн засгийн тооцоо, анализ дээрээ нягт ажиллах шаардлагатай байна!

УИХ-ын чуулганы /2026.09.25/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байр сууриа илэрхийллээ.

Энэ чухал асуудал. Төсөв дээр байнга давтагддаг асуудлууд. Макро эдийн засгийн үзүүлэлт тооцоолол дээр дахиж сайн анхаармаар байна. Татварын бус орлогыг 188,9%-аар өсгөж орж ирж оруулж ирж байна 2026 оноос. Төрийн орлогыг болохоор 13,6%-аар өсгөж оруулж ирлээ. Гол ач холбогдол өгч, найдаж байгаа орлогын эх үүсвэр бол төрийн өмчит ААН-ийн орлого байх нь.  Гэтэл 2026 онд  энэ тооцоолол, шинжилгээгээр орж ирэх ноогдол ашгийн хэмжээ багасах  эрсдэл байна. Манай олборлох үйлдвэрлэл Хятад улс дээрх байгалийн баялгийн үнэ эрэлтээс хамаардаг.

Хятадын зах зээлд орон сууцын хямрал, гангийн үйлдвэрлэлийн хэмжээ буурах гэх мэт үзэгдлүүд байна. Дахиад л нөгөө орлогоо хэтэрхий өөдрөг тооцоолж байгаад, дахиж төсвөө тодотгох. Ялангуяа тэтгэвэр, Төрийн албан хаагчдынхаа цалин, пүнлүүг нэмэгдүүлж байна. Нэг талдаа нэмэгдүүлээд байгаа юм шиг, нөгөө талдаа эргээд бодлогын алдаанаас болж  үнийн өсөлт, инфляц өсөх, иргэд, өндөр настай ахмадуудын маань худалдан авах чадвар нь багасах, бодит орлого нь нэмэгдээгүй, хэмжээндээ байх үзэгдлүүд байсаар байх вий. Тооцоо анализ дээрээ нягт ажилламаар байна. 

Мөн эдийн засагчид, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнийн зөвлөгөө, саналыг сайн тусгаж төсвөө батлуулдаг байя.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

  1. 2026