Онцлох мэдээ1 мин унших
Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн хэлэлцэх эсэх дэмжигдлээ

УИХ-ын чуулганы 2026.11.20-ны өдрийн хуралдаанаар Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.
Уг төслөөр төрийн үйлчилгээний барилга байгууламжийг усны онцгой хамгаалалтын бүсэд барихыг хориглох заалтыг сэргээж байгаа. Тодруулбал, хэлэлцэж буй Усны тухай хуульд өөрчлөлт оруулах заалтын хүрээнд ҮЕР, УСНААС ХАМГААЛАХ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ, ГҮҮР, УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ХОРИГЛООГҮЙ.
Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь
Хуулийн 22.2.1 дэх өмнө нь мөрдөгдөж байсан хязгаарлалтыг сэргээхээр оруулж байгаа юм. Уг заалтаар усны онцгой хамгаалалтын бүсэд төр, хувийн хэвшлийн нэрийн дор төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор болон дээр байрлах замын байгууламж, түүнтэй холбоотой инженерийн сүлжээ, бүтэц барихыг хориглоно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




