Үйл явдал1 мин унших
Дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
Тус хуралд АНУ, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Франц, ХБНГУ, Нидерланд зэрэг орны 20 гаруй зочид, төлөөлөгч, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаач, шүүгчид болон хууль зүйн салбарын төлөөлөл оролцлоо. Хурлаар эрүү, иргэн, захиргааны эрх зүйн процессын хүрээнд процессын шударга ёс, мэтгэлцэх зарчим, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал, цаашдын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, шинэтгэлийн асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан энэхүү олон улсын хурал нь шүүх эрх мэдлийн хөгжлийн ололт, цаашдын эрх зүйн шинэтгэлийн асуудлыг хэлэлцсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
