Байр суурь2 мин унших
Б.Уянга: Төмөр замын асуудалтай холбоотой хэрэгт нэр нь холбогдсон хүмүүс бүгд шалгуулах нь зүйтэй!
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Өнөөдрийн чуулганы хуралдааны тэмдэглэлд төмөр замтай холбоотой асуудал байгаа учраас Тавантолгойгоос Гашуун сухайт руу 5 толгойн нүүрсийг тээвэрлэхтэй холбоотой баригдсан төмөр замтай холбоотой хэдэн баримтыг тэмдэглэн үлдээе гэж бодсон юм.
Монгол Улс 5 толгойн нүүрсээ экспортлох төмөр зам барья гээд аль 2008 оноос хойш ярьж эхэлсэн байгаа. Анхны бүтээн байгуулалт нь 2011-2013 оны хооронд явагдсан байгаа. Яг энэ үед нь Зам тээврийн сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга хийж байсан гэдгийг бүгдээрээ мэддэг. 2014 оноос эхлээд зогсонги байдалд орсныг нь тэмдэглүүлмээр байна. Шалтгаан нь нөгөө нарийн цариг, өргөн цариг гээд нэг бөөн талцал нийгэмд үүсгэсэн. 2019 оноос энэ төмөр замтай холбоотой бодлого өөрчлөгдөөд барья гээд эрчимжүүлж эхэлсэн байгаа. Ингээд 14 жилийн дараа 2022 онд энэ бүтээн байгуулалт эцэслэгдсэн байна.
Ингээд энэ бүх үйл явдлыг он цаг дарааллаар нь бодоод үзэхээр нэлээн их хувийн ашиг сонирхлоо оруулаад юм л бол төмөр зам гэж ярьдаг нүүрс гэж ярьдаг хүн нь урдаас хараад сууж байх ёстой. С.Баттулга гишүүн байгаа. Өнөөдөр бид нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь өргөдлөөр ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэнэ гэсэн асуудлыг хэлэлцэж байна. Үүнийг хүндэлж хүлээж авч байгаа. Гэхдээ үндсэн шалтгаан нь энэ төмөр замтай холбоотой байгаа юм бол анхнаас нь үүнийг гүйцэтгэсэн хүнээс нь эхлээд шалгах ёстой. Үүнийг албан ёсоор хурлын тэмдэглэлд үлдээе.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
