Байр суурь2 мин унших
Р.Батболд: Бидний дунд хулгайч нөхдүүд суугаад байна!
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэн хүлээж авч байна. Энэ бол Монгол төрд маш том жишиг тогтоож байгаа үйл явдал болоод байна. Нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн ийм шийдвэр гаргаж болдог юм байна. Тэгэхээр энэ парламентын танхимд сууж байгаа 126 гишүүд дотроо бодолтой байцгаах ёстой байх. Бидний дунд хулгайч нөхдүүд суугаад байна. Жишээлэх юм бол Б.Батбаатар гэдэг хулгайч гишүүний талаар ярьж болж байна.
Нам дээр очихоор намын мөнгийг хулгай хийгээд идчихдэг. Төрийн бодлогод оролцоод яваач гээд яаман дээр сайд болгохоор, яамны мөнгө хулгай хийдэг. Энэ бол нийт татвар төлөгчдийн мөнгө байгаад юм. Авлигатайгаа тэмцэх газар намын зүгээс, иргэдийн зүгээс өгсөн, бүтэн жилийн хугацаатай болж байна. Сүүлд өгсөн гомдол 3 сарын хугацаа болж байна. АТГ таг чиг. Ямар ч мэдээлэл байдаггүй. Ерөнхий сайд энэ талаар зохих байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө гээд ярьж байх шиг байна.
Хулгай бол хулгай. Хулгайд жижиг том гэж байхгүй.
Төрийн тэргүүний гаргаж байгаа шийдвэр нь цагдаа, АТГ, тагнуул, прокурор, шүүхийн байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх шалгах энэ үйл явц дэндүү удаашралтай байгаагаас үүдэлтэй байж болох юм. Цаашдаа Ерөнхий сайд, Их хурлын дарга энэхүү асуудлуудад анхаарал тавьж ажиллах байх.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
