Үйл явдал2 мин унших
Оюутны цагийн ажлын үнэлэмж, student hub зэрэг 6 багц асуудлыг шийдвэрлэхэд манлайлж ажиллана

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын Оюутны Холбооны төлөөлөлтэй уулзаж, 45 мянган оюутны оролцоотой судалгааны үр дүнд тодорхой болсон тулгамдсан асуудал, бодлогын саналуудын талаар санал солилцлоо.
2023 онд оюутнуудын санал санаачилгад үндэслэн Засгийн газрын 111 дүгээр тогтоол батлагдаж, нийтийн тээвэр, эрүүл мэнд, цахим үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, “Оюутан цэрэг” зэрэг чиглэлээр бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, “Оюутан цэрэг” хөтөлбөр жил бүр тогтмол хэрэгжиж, олон мянган залуу хамрагдах боломж бүрдсэн нь оюутнуудын санал бодлого болж хэрэгжиж чадсаны нэг жишээ юм. Гэхдээ цаашид анхаарах асуудлууд байсаар байна.
Өнөөдрийн уулзалтаар оюутнууд сургалтын чанар, төлбөрийн ил тод байдал, хөдөлмөр эрхлэлт, дадлагын тогтолцоо, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээ, цахим үйлчилгээний хүртээмж зэрэг шинэ тулгамдсан асуудлуудыг хөндөж байна.
Сайд хэлсэн үгэндээ "Оюутнуудын дэвшүүлж буй санал, санаачилгууд нь бидний одоо хэрэгжүүлж байгаа, эхлүүлсэн ажлуудтай уялдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд Боловсролын зээлийн санг илүү нээлттэй, шударга, хүртээмжтэй тогтолцоотой хөгжлийн сан болгон шинэчлэх, олон улсын хамтарсан 2+2, 2+1 хөтөлбөрүүдийг өргөжүүлж оюутнуудын суралцах боломжийг нэмэгдүүлэх, E-Student 2.0 үйлчилгээг хөгжүүлэх, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлагын боломжийг дэмжих чиглэлээр ажиллана.

Мөн сургалтын орчин, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, оюутны дотуур байрны хүртээмжийг сайжруулах, оюутны хотхоны хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарах болно.
Мөн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цагийн ажил болон дадлагын боломжийг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, нийгмийн даатгалын шинэ зохицуулалтын талаарх мэдээллийг оюутнууд болон ажил олгогчдод хүргэхэд анхаарна. Тухайлбал оюутан дадлага хийж байх үедээ нийгмийн даатгал төлөх шаардлагагүй болсон. Ажил дээр гараад нөхөн төлөх сонголттой болгож өөрчилсөн.
Эдгээр ажлууд нь салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжинэ.
Өмнө нь эхлүүлсэн ажлуудаа орхигдуулахгүйгээр хэрэгжилтийг нь сайжруулж, оюутнуудын гаргасан шинэ санал, санаачилгуудыг төрийн бодлого, шийдвэрт тусгах нь чухал. Дээр дурдсан оюутнуудын санал хүсэлтийг Засгийн газрын тогтоолд тусгаж ажиллах болно. Оюутнуудын дуу хоолой зөвхөн сонсогдоод өнгөрөх бус, бодит ажил хэрэг болж хэрэгждэг байх ёстой" болохыг онцлов.

