Байр суурь2 мин унших
М.Бадамсүрэн: Намын даргыг өөрийнхөөрөө ажиллах боломжийг олгох ёстой!
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Төрийн тэргүүний саналыг хүндэтгэж байна. Ер нь эрх зүйт төрд хэнийг ч урьдчилж буруутгаж болохгүй, хэнийг ч гүтгэж болохгүй. Гэхдээ нэгэнт эрх зүйт төр хууль ёс гэм бурууг тогтоогдсон бол хэнийг ч хариуцлагаас чөлөөлөхгүй байх ийм л зарчим энэ эрх зүйт төрд байгаа. Ийм учраас төрийн тэргүүн өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж үнэн мөнийг өөрийн нэр төрийг хамгаалъя гэж шийдсэн байх. Хүндэтгэж хүлээж авч байгаа юм. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Ард түмэн үнэнийг хүсэж байна, ахуй төр алдрахгүй байх ёстой. Монгол төрийн тэргүүнээсээ бүгд үлгэр жишээ аваасай. Би хүсэж байна уриалж байна. Тэгээд бүрэн эрхийн ард нуугдаад, шалгуулахгүй аливаа асуудалд холбогддог, тойргоосоо дахин, дахин сонгогдоод байдаг. Нийт улсын ашиг сонирхол, нийт иргэний эрх ашгийг хүндэтгэж ажиллана гэдэг үндсэн хуулийн зарчим үйлчлэхгүй байгаа зүйл байгаа.
Тийм учраас том үлгэр аваасай. Чин сэтгэлээсээ хүсэж байна, ардчилсан тогтолцоо ажиллаж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ баталгаажуулдаг ард түмнээс сонгогдсоны дараа тогтоол гаргаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Өнөөдөр Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр Монголын шинэ Үндсэн хууль төрийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэрийг хэрхэн гаргах вэ гэдгийг УИХ хэлэлцэж байгаа. Одоо парламентын гишүүд асар өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Асар өндөр хариуцлагыг ард түмэн нэхэж байгаа. Энэ бол том жишиг болж байгаа. Төрийн тэргүүн анх удаа бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа юм.
Ийм парламентын гишүүд хэр олон байсныг би лав мэдэхгүй байна. Эрх барьж байгаа манай намын даргад асар том хариуцлага ирж байгаа. Өөрийнхөөрөө ажиллах боломжийг бид манай намын хамт олондоо өгөөсэй гэж уриалж байна. Битгий шантааж хийгээрэй. Энэ. Улс орон цаашаа хөгжих ёстой, тусгаар улс олон жил оршин тогтнох ёстой. Бидний үр хүүхдүүд шударга нийгмийг, зөв зүйлийг хүлээж байгаа. Үүнийг бид ярьдаг боловч, үйлдэл хийх ёстой. Хариуцлага алдсантай нь хариуцлага тооцож, засаг төрийн албан тушаалтнууд хариуцлагатай байх, нийт ард түмэндээ нэр цэвэр байх энэ шалгуурыг өндөр түвшинд авч үзэх ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
