Үйл явдал1 мин унших

Сэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ocean Harvest Charity Foundation Ltd сангийн үүсгэн байгуулагч, профессор Рэймонд Hг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, протез, ортезийн үйлдвэрлэл болон туслах технологийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ocean Harvest Charity Foundation Ltd сангаас Монгол Улсад 3D хөл сканер, принтер, программ хангамж, тоног төхөөрөмж хандивлаж, үндэсний мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтад хамруулж, хамтран ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв 3D технологид суурилсан эмчилгээний улавч үйлдвэрлэх туршилтын ажлыг эхлүүлээд байна.

Цаашид мэргэжилтэн бэлтгэх, технологи нутагшуулах, дижитал үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүүхэд болон насанд хүрэгчдийн туслах хэрэгслийн хүртээмжийг өргөжүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Сэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэСэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэСэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэСэргээн засах технологийн чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009