Үйл явдал1 мин унших

“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Эцэг эхийн зөвлөл Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран яамны ажилтан, албан хаагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг мэдээлэл танилцуулсан.

Сургалтаар цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл өгч төрийн албан хаагчид, эцэг эхчүүдийн цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүллээ.

Хүүхдийн эрхийг өргөн нэвтрүүлгийн болон цахим орчинд хамгаалахад төр, хувийн хэвшлийн байгууллага төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдын хамтын үүрэг, оролцоо чухал юм.

“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгууллаа“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012