Онцлох мэдээ1 мин унших
“СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ЖУРАМ” БАТЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Спортыг дэмжих сангийн журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Тус журмаар Спортыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, зарцуулалтад хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Журмаар сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн сэргээх, улсын төсвийн санхүүжилт, хувийн хэвшлийн дэмжлэг, хандивын хөрөнгийг спортын салбарт үр ашигтай, ил тод зарцуулах эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг бий болгож байна.


Сэтгүүлч Б.Хонгорсайхан

