Үйл явдал1 мин унших

Туркт 11 генералыг баривчилжээ

Туркт 11 генералыг баривчилжээ
Одоогоос 15 жилийн өмнө буюу 1997 оны хоёрдугаар сарын 28-нд Туркт төрийн эргэлт болсон юм. Хэдийгээр төрийн эргэлтийн үеэр цус асгараагүй ч тус улсын хөгжилд муугаар нө­лөөлж, асар их хохирол учир­сан хэмээн Проку­рорын газраас нь мэдэгд­жээ. Уг хэрэгтэй холбог­дуу­лан тус ул­сын шүүхээс өнгөрсөн дөрөв­дү­гээр сараас эхлэн "хоёрду­гаар сарын 28" гэх хэрэгт сэ­жиглэн цэргийн томоохон албан тушаалтнуу­дыг баривч­лан мөрдөж байгаа аж. Үүнтэй холбоотой ээлжит баривчил­гааг өчигдөр явуул­жээ. Өчигдөр Туркийн есөн мужид нэгжлэг явуулж, 11 гене­ралыг барив­чил­сан байна. Тэднийг Анкара хотын Сын­жан, Мамак дүүр­гийн шоронд хориод байгаа аж.  Баривчлаг­дагсдын дунд агаа­рын зэвсэгт хүчний маршал,  хошууч генерал цолтой таван хүн байгаа гэнэ.

Одоогийн байдлаар төрийн эргэлт хийсэн гэх хэрэгт сэжиг­лэн 30 хүнийг баривчлан хав­таст хэрэг нээн шалгаж байгаа юм байна.
 

Сэтгүүлч ts8060

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008