Үйл явдал1 мин унших

Шинэчлэгчид хүрээгээ тэлнэ

Шинэчлэгчид хүрээгээ тэлнэ
"Шинэчилье" хөдөлгөөн

МАН-аас “урган” гарсан залуу гишүүдийн төлөөлөл болох шинэчлэгчид 21 аймаг, есөн дүүрэгт салбараа нээхээр болжээ.

Тодруулбал, МАН-ыг шинэчлэхээр нэгдсэн залуусын төлөөлөл намын Бага хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарласан. МАН-ын шинэчлэлд тус намын гишүүд, дэмжигчдийн санал, санаачилга чухал учраас ийнхүү 21 аймаг, есөн дүүрэгт салбар байгуулж, МАН-ын шинэчлэлийн талаархи санал авахаар болжээ.

Мөн шинэчлэгчид аймаг бүрт “Шинэчлэлийн өргөө” барьж, гишүүд, дэмжигчдээсээ санал авахаар болсон байна. Ирэх аравдугаар сард болох МАН-ын Их хурлаар шийдвэрлэх шинэчлэлд намын гишүүд, дэмжигчдийн дуу хоолой хамгийн чухал гэдгийг тэд онцлоод буй.

Сэтгүүлч zaya

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008