Үйл явдал1 мин унших

Аяллын хөтөч

Аяллын хөтөч
УИХ-ын ги­шүүн С.Бямбацогт

Монголын улстөрчдийн бүгдийнх нь таньдаг, нэрийг нь мэддэг ганцхан иргэн байдаг.

Тэр нь “алдарт” до­лоон буудлын Должин эмээ. Иргэдийн амьдрал доройтож байна гэх яриатай зэрэгцэн чуулганы танхимд түүний нэрийг хэн нэг нь дурсдаг нь бараг жам болчихож. Тэгвэл УИХ-ын ги­шүүн С.Бямбацогт Должин эмээгийнд очих аялал са­наачилж түүндээ Ерөн­хий сайд Н.Алтан­хуягийг нэг­дэхийг хүссэн юм. Түүнчлэн тус аялалд нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат нар явахаа ч мэдэгдсэн байна.

Харин Ерөнхий сайдын хувьд тоймтой хариу хэлээ­гүй. Хэрвээ Ерөнхий сайд чуул­­ганы хуралдаанд өөрийн багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг хий­гээгүй бол иймэрхүү асуудалд орооцолдохгүй л байлаа. Нэ­­­гэнт ийм зүйл болчихсон бо­лохоор сөрөг хүчний бүл­гийн даргын санаачилсан ая­лал олон хүний хүлээлтийг төрүүлээд байна. Учир нь тэд­ний хэн нь ч Должин эмээ­­гийн ахуй амьдралын та­­лаар мэдэхгүй.

Ийнхүү С.Бямба­­цогт гишүүн аялалын марш­рут гаргаж, өөрөө хөтөч хийн Должин эмээгийнхийг зорихоор боллоо.

Сэтгүүлч Tungalagtuul

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008