Монгол Улсын хөгжлийн тэргүүлэгч салбар нь ашигт малтмал болохыг улс төрчид онцлоод буй. Гэвч уул уурхайгаас хамаарсан эдийн засаг маань манай улсын сул талын нэгд тооцогдоод байгаа билээ. Ашигт малтмал, уул уурхайн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхгүйгээр одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр болсон. Яагаад гэвэл хуульд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд тулгамдаж байна. Хуучин хуулиар асуудлыг шийдвэрлэснээр сайн ч, муу ч тал байна. Энэ хоёр ордын асуудлыг гаргаж тавьсан шалтгаан нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдсэн байрлалтай. Хоёулаа дэлхийн хэмжээнд нөлөөлөх нөөцтэй орд. Дэд бүтцийн асуудлыг хамт шийдвэрлэх боломжтой. Нэг нь хувийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн, нөгөө нь улсын орд. Одоо энэ хоёрыг ямар ч байсан ашиглалтад оруулж эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа, Алдаж болно, онож болно. Хуулийн хүрээнд хэлэлцээрийг хэрхэн явуулах талаар баримтлах зарчмуудыг нь гаргаад өгчихсөн. Яг яригдсан нь энэ хоёр болохоос Таван Толгой шиг нүүрсний том ордууд, Оюу Толгой шиг зэсийн том ордууд манайд хэд хэд байна. Гол нь энэ хоёроос загвар харъя гэдэг байр суурьтай байгаа.
-Хятадын хувьд машинаар яривал "моторыг нь асаах" бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ нь ч зөв болсон. Монголын онцлог нь ашигт малтмалаас 99 хувийн хамааралтай байна. 90-ээд оноос хойш бид нэмүү өртөг бий болгох ажил хийж чадаагүй нь харамсалтай. Тоо харахад эдийн засгийн бодит өсөлт хоёрхон хувь, бусад нь үнийн өсөлт байгаа. Эдийн засгийг улс төржүүлсний гайг одоо амсаж байна. Хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээлээ. 2008 оны төсөвт орлогоо өгөх ёстой байсан Оюу Толгой орд одоо хүртэл хэвээр байна.
-Засгийн газар гэрээний төслөө хийгээд УИХ-д оруулна. Парламентын давуу тал нь нуух юмгүй, бүхнийг нээлттэй хэлэлцээд шийддэг учраас айхгүй байна. Одоо бид хөдлөхгүй бол хүлээх цаг алга.
-Төсөвт суулгахгүй байх нь зүйтэй гэж бодож байна. 2008 оны төсөвт суугаад чадаагүй. Муу нөхцөлөөр бодож, татварынхаа бодит бааз суурь дээр тулгуурлаж төлөвлөлт хийхгүй бол хэрэгжихгүй болчихвол хүндрэлтэй болно.
-Орлого бүрдүүлэх боломж бий. Манайхан хэт явцуурхаж, зөвхөн энэ хоёр ордыг гадаадын хөрөнгө оруулалтаар ашиглаад мөнгөтэй болно гээд байна. Ашиглалаа ч хэдэн жил болно. Таван Толгойн орд газар өөрөө хэдэн тэрбум төгрөгийн коксожсон нүүрсний нөөцтэй. Өмнөговь аймагт жижиг орд газрууд байна. Жилдээ гурав хүртэл сая тонны зөрүү гарсан. Бараг зургаан сая тонн нүүрс гарчихсан. Өнөөдөр коксожсон нүүрсийг боловсруулахгүй, зөвхөн ухаж гаргахад газар дээрээ тонн нь 45-50 орчим доллар. Тэгэхээр олон том төслийг тэр чигт нь хүлээхгүйгээр нэг булангаас нь 20 сая орчим тонн нөөцийг нь татаж аваад, ирэх дөрвөн жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээгээр нь Засгийн газрын менежментээр борлуулж болно. Ингээд Иракт газрын тосыг хүнсээр солих хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй адил "нүүрс тэнцүү дэд бүтэц" гэсэн хөгжил явбал эдийн засгийн өсөлтөө авч үлдэнэ. Ирэх оны төсөвт шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт байхгүй байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсвол үүнийг дагасан ажилгүйдэл ихсэж, салбарын хөгжил доройтож эхэлнэ.
Үүнээс гадна бид хэтэрхий уул уурхайд шүтэж байна. Өөр салбарт анхаарах боломжууд бий. Тухайлбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Хот суурингийн барилгын, бэлчээрийн, газар тариалангийн, нөөц, тусгай хамгаалалттай гэх мэт олон газар бий. Өнөөдөр газар арилжааны хэрэгсэл болчихсон байна. Газар өөрөө бүх юмны суурь болчихсон. Газрыг эргэлтэд оруулснаар далд эдийн засаг илэрнэ. Зөвхөн эрх тушаалтай хүмүүсээр дамжихаа болино.
-Дан ганц уул уурхайд түшиглэсэн улс хөгждөггүй, Олон улс ийм байдалтай байна, Ашигт малтмалын хараал тусдаг, Ялангуяа монгол хүнд зохихгүй, Өнөөдөр бид зөвхөн аавынхаа үлдээсэн бор авдарт байгаа зүйлийг л зарж байна, Бидэцгийнхээ үлдээсэн зүйлийг хөгжүүлж чадахгүй, зөвхөн бэлэн байгаа юмаа хүрзэдье гэж байгаа нь үнэхээр харамсалтай.
-Бүсээ чангалаад, нийгмийн шинжтэй хоосон амлалтуудаасаа татгалзаж, нэмүү өртөг бий болгодог боловсруулах үйлдвэрүүд рүү мөнгө хийх хэрэгтэй. Өнөөдөр барилгын материалуудыг дандаа гадаадаас авч байна. Хонины арьс гэхэд нэг доллар ч хүрэхгүй.
-Тийм. Өнөөдөр Монгол улсын гадаад худалдааны алдагдал 800 сая ам.доллар боллоо. Тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц өнөөдөр 600 сая ам.долларт хүрсэн, Энэ чигээрээ хоёр жил үргэлжилбэл манай улсын гадаад валютын нөөц шавхагдаж, дэлхийд худалдаа хийх хүндрэлтэй болно, Дээр нь арилжааны банкнууд үйлдвэрийн бодлогыг дэмжихгүй байна, Харин ч төрөөс тэднийг дэмжихээр мөнгө хаяхаар боллоо. Арилжааны банканд төрийн сангийн 76 тэрбум, нийгмийн даатгалын 80 тэрбум байгаа. Одоо 250 тэрбумыг байршуулбал г зээл, хэрэглээний зээлд мөнгө гарч, эргээд банкнаас өөр хэнд ч ашиггүй.
-Боломж байгаа. Өнөөдөр Монгол улс менежментийн дутагдалд орчихсон байна. Бидэнд одоо менежир хэрэгтэй болохоос биш, дарга нар хэрэггүй. Сэтгэх, олох, хөгжүүлэх чухал байна. Дэлхий хавтгай болж байгаа ийм үед шинэ шаардлага бий болчхоод байгаа.
-Төрийн бүхий л шатанд зоригтойгоор чадварлаг хүмүүсийг оруулах, ажлыг нь тодорхой болгох бололцоог бүрдүүлж өгөх ёстой, Хоосон улс төржиж, муу үг хэлэлцдэг цаг одоо өнгөрсөн. Гэхдээ төр сайн менежертэй болохыг цаг хугацаа харуулна байх.