Онцлох мэдээ4 мин унших
1072 хувьцааг амилуулах асуудал ТТ түгжээтэй хамт шийдэгдэх ёстой

Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч Bayartsengel
УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Бид Тавантолгойн хэлэлцээрийн явц болон энэ гэрээтэй холбоотой бүх асуудлыг анхааралтай ажиглаж байна. УИХ дээр Тавантолгойн асуудал орж ирсэн боловч асуудлыг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулна. Үүний дараагаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэж анх удаа горимын өөрчлөлттэй зүйлийг оруулж ирлээ л дээ.
Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг эхнээсээ хатуу байр суурь баримталж байгаа. Энэ нь Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бид Засгийн газарт хамтарсан. Ингэхдээ хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд Таван- толгой болон Оюутолгойн орд газрын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа хамгийн гол нь өнөөгийн хүрсэн хууль эрх зүйн болон эдийн засгийн төвшнийг бууруулахгүй гэдэгт санал нэгдсэн.
Цаашлаад үүнээс давсан үзүүлэлтийг Монгол Улсад авчрах ёстой гэдэг байр сууринд бид бүгд зогсох. учиртай Нөгөө талаар Тавантолгой дээр 1072 хувьцаа эзэмшигчийн асуудал байгаа. Тэгэхээр'манай улсын иргэн бүр 1072 "хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн учраас энэ хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгөжүүлэх асуудал Тавантолгойн түгжээтэй хамт шийдэгдэх ёстой гэж харж байгаа. Түүнчлэн Таван- толгойн хэлэлцээрт орж байгаа консорциумд бид нэг хүсэлт тавьж байгаа юм. Энэ нь Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр, тухайлбал, нэмэлт хувьцаа гаргах гэх мэт бусад асуудлаар оролцоо ихтэй байх ёстой гэж үзэж байна.
Ер нь энэ ордыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах асуудал Монгол Улсын хувьд чухал. Ингэж байж л Тавантолгойн орд газрын эдийн засгийн үр өгөөжийг монгол түмэн хүртэх учиртай юм. Тийм учраас энэ орд дээр Монгол Улсын язгуур эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хаана байна бид тэр талд байр сууриа илэрхийлж байгаа юм. Өнөөдрийн хувьд Тавантолгойн орд газар УИХ-д өргөн баригдахаасаа өгсүүлээд АН-ын фракци, бүлэглэл хоорондын хэрүүл болчихсон байна шүү дээ. Угтаа бол бид цаг алдалгүй энэ ордынхоо ашиглалтыг эхлүүлээд явах учиртай гэж харж байгаа юм.
УИХ-д өргөн барьсан аливаа хууль, тогтоомжийг хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа л ажлын хэсэг байгуулаад явдаг. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг сайн, муу гэхээс илүү үйл явцад гарч байгаа алдаа нь хуулийн дагуу бус байгаа юм. Нэг үгээр бол, хууль зөрчсөн. Хэрвээ цаашдаа бүх асуудал ингэж явах юм бол УИХ-аар орж ирсэн асуудал бүрийг хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсэг байгуулах ёстой болох нь байна шүүдээ. Үнэндээ ийм байж болохгүй, алхам тутамдаа хууль зөрч гэсэн үг юм уу. Ер нь энэ бол Тавантолгойг явуулах үгүйтэй холбоотой асуудал биш шүү дээ. Нэг үгээр бол, өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг илт зөрчсөн л асуудал.
Энэ асуудалд монгол хүн бүрийн нийтлэг эрх ашгийг л нэгдүгээрт тавих ёстой. Тэр нь монголчууд өнөөдөр эдийн засгийн бодит хямралд өртчихсөн, Азийн хөгжлийн банкнаас хамгийн сүүлд гаргасан мэдээгээр ойрын 3-4 жилдээ Монголын эдийн засагт гэрэл гэгээ харагдахгүй гэж дүгнэж байна. Хамгийн сүүлд Валютын сан дүгнэлт гаргахдаа мөн л манай улсын эдийн засгийг “Маш хүнд байна" гэж дүгнээд өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон. Ийм үед бидэнд улсынхаа эдийн засгийг сэргээх ямар гарц байна гэвэл эдийн засагт валют оруулж ирэх гэх мэт бодит алхам чухал байна.
Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн зарагдахаа больсон. Гадаадаас валют орж ирэхээ больсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бүгд итгэл алдарсан байна. Ийм хүнд үед бид томоохон төслүүдээ л цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, эдийн засгийн үр өгөөжийг нь зөв хүртэх нь чухал байгаа юм шүү дээ. Хамгийн гол том төслүүдийг хөдөлгөх асуудалд цаг алдахгүй байх нь чухал байна.
Одоогийн барьсан байгаа гэрээнд зааснаар бүх эрх 100 хувь Монголын төрд байгаа. Лиценз болон төрийн өмч ч 100 хувь төрийнх гэж заасан. Гэтэл АН-ын гаргасан өмчийнх нь 51 хувь. нь монгол, 49 хувь нь гадаад байна гэдгийг ойлгохгүй байгаа. Одоогийн Засгийн газраас оруулж ирсэн гэрээнд зааснаар бүх эрх 100 хувь төрийн мэдэлд байгаа.