Байр суурь2 мин унших

Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн улстөрчдийг гадаадад данстай байх асуудлыг хуулиар хориглох тухай “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” гэсэн өгүүлэл “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн юм.

Цаг үеийн чухал асуудлыг хөндсөн Түүний энэхүү өгүүллээс ОНЦЛОХ ЭШЛЭЛийг нь түүвэрлэн хүргэж байна.

С.ОДОНТУЯА:

  • Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. 
  • Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, хамтдаа эх орныхоо төлөө нэгдэж чадсан.
  • Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн удирдагчид болсон. 
  • Харин манайд ямар байна вэ? Биднийг хаяад зугтах бэлтгэлээ хийж байна гэсэн хар сэр дунд байгаа иргэдээсээ итгэл, сэтгэл, хүндлэл хүлээж болох уу? 
  • Иймд улс төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болчихоод байна. 
  • Хувийнхаа хөрөнгийг гадаадад байршуулахын оронд улс орон ард түмнээ элдэв эрсдлээс хамгаалах талаар сэтгэл зүрхээ зориулах учиртай. 
  • ОХУ-д төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хуулиар хориглосоннь итгэл алдарч, сэтгэл гундсан ард түмнийхээ талархлыг хүлээлээ. 
  • Хэн ч, ямар ч дарга мөнгөтэй байхыг хориглосонгүй, харин улсдаа л авчир гэв. 
  • Монголд Ил тодын хуулийн үзүүр албан тушаалтнуудыг хилийн чанадад байгаа хөрөнгөө Монголдоо авчрах боломжийг олголоо. 
  • Тэдний хөрөнгө анх хаана бий болсон тэндээ л үр өгөөжөө өгч байх учиртай. Бид “Таныг Монголоосоо дайжихгүй” гэдэгт итгэхийг хүсч байна. 
  • Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү?

Сэтгүүлч enkhtuul

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008