-Эцсийн шийдвэр гараагүй байгаа. Ажлын хэсгүүд хуралдаж байх шиг байна. Ерөнхийдөө хөдөө 14, хотод 14 гэсэн тоо ярьж байгаа. Тойргийн энэ асуудал өнөөдөртөө (өчигдөр) эцэслэгдээд гарчих болов уу гэж бодож байна.
-Хүн амын тооноос хамаарч хуваарилалт хийж байгаа. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг дээр зургаа, Сонгинохайрхан дүүрэг дээр зургаа, Баянгол дүүрэгт дөрөв, Чингэлтэйд дөрөв, Сүхбаатарт гурав гэх маягаар хуваарилалтууд явж байна.
-Одоогийн 76-гаас 15 эмэгтэй нэр дэвшинэ. Өмнөх сонгуулиудыг харжnбайхад эмэгтэй, эрэгтэй гээд тааруулаад тавьж байгаа нь харагддаг л байсан. Гол нь хэн хэн аль хороон дээр нэр дэвших вэ гэдгээс л бүх юм шалтгаалах байх.
Жишээ нь, би ийм тойрог, хороо, суман дээр дэвшвэл дэвшье, өөр тохиолдолд дэвшихгүй гэж байгаа эмэгтэйчүүд ч байгаа.
Жижиг тойрогт ялахын тулд мөнгөний зүйл асар их гаргана. Цөөхөн хоногт эрчүүд их хэмжээний мөнгөөр бүхнээ шийдээд л дуусгах байх даа. Том тойрог дээр эмэгтэйчүүдийн гарах магадлал харьцангуй өндөр байдаг.
Холимгоор бүр их байсан. Бидний хувьд тайван байгаа нэг шалтгаан байна л даа. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүдийг дэмжинэ гэж саналаа өгсөн байна билээ.
-Канадын Засгийн газраас хийж байгаа юм билээ. Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байсан.
-Харин тийм. Эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа хувь нь өндөр гарч байгаа. Мажоритар дээр ерөнхийдөө мөнгөний сонгууль болдог.
-Сонгуулийн хуулийн ардчиллын хувьд нэлээд ухарчихлаа. Өмнөх хууль сайн байсан. Харамсалтай нь хэрэгжйлтийн хувьд намууд буруу, зөрүү хүмүүс оруулж ирснээс болж жагсаалтын нэр хүнд уначихлаа шүү дээ.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр хүн заавал сонгуулиин хэдэн өдөрт өөрийгөө сурталчлах биш дөрвөн жилийн турш ард түмнийхээ төлөө юм хийсэн байх ёстой. Шинэ хүн, парламентын гишүүн биш байж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал, интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх боломж тэр хүнд байсан шүү дээ.
Лидер хүн бол хаана ч лидер байдаг байхгуй юу. УИХ-д байна уу, байхгүй байна уу хамаагүй гараад л ирдэг. Сонгуулийн хугацаа урт байхад маш их зардал гардаг. Үр ашиггүй тэр их мөнгө чинь улс орон, ард түмний л мөнгө.
Богинохон хугацаанд сурталчилгаагаа хийе гэдэг саналыг би хувьдаа дэмжиж байгаа. Хуучин чинь бүтэн жил сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, сонгуулийн жилд байнга л шоу энэ тэр гээд түмэн л юм болдог байсан сан.