Үйл явдал2 мин унших
Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.31/ өргөн мэдүүллээ.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох” талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Олон улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах зорилгоор худалдан авч буй үйлчилгээ, гомдол гаргасан хохирогч талд олгох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулдаг байна.
Манай улсын одоогийн хуулиар иргэний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог учир мэргэжлийн алдаа гаргасан буруутай хүнийг олж тогтоох цаг хугацаа, зардал ихээхэн шаардагддаг.
Сэтгүүлч Uugantuya
