Байр суурь10 мин унших
Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Сэтгүүлч bayartsengel
Одоохон...
Байр суурь10 мин унших

Сэтгүүлч bayartsengel
-Энэ тухай нэлээд удаан бодсон. Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын гишүүд, намын Бага Хурлын болон жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Та Ерөнхий сайдад өрсөлдөөч” гэдэг саналыг маш их тавьсан. Гэхдээ би албан тушаалын сураг сонсонгуут, гуяа алгадаад гүйдэг хүн биш л дээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөлд ажиллах гэж байгаа юм гэдгээс эхлээд бодсон л доо. Нэлээд бодсоны эцэст, нэрээ дэвшүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан.
Хүнд үед нь зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхгүй юм бол, нам, төрдөө хэзээ туслах юм бэ?, яах гэж 20 гаруй жил улс төрд юуны төлөө явсан юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Өөрийнх нь нам дотор маш эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байхад юу ч болоогүй юм шиг гараа эвхээд сууж болохгүй биз дээ!
-Би сая хэлсэн. Шийдвэрээ гаргах хүртэл долоо хэмжиж, нэг огтолсон. Нэгэнт шийдсэн бол чигээрээ зүтгэдэг хүн дээ би.
Тооцсон. Үнэхээр наадмаас хойш бужигнаантай байгаа. Уг нь энэ чинь манай намын цэвэр дотоод асуудал шүү дээ. УИХ-д 65 суудал авсан том нам, улс төрийн тулхтай хүчин мөн л юм бол дотооддоо үүссэн асуудлаа дотроо ярилцаад шуурхай шийдэх ёстой юм.
Тэгж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Намын доторх энэ хүндрэл ард түмний зовлон болчих гээд байгаад л би хамгийн их эмзэглэж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуудал ард түмэнд ёстой хүртээлгүй сонирхолгүй зүйл. Бие биенээ гутааж, дотоодын аахар шаахар асуудлаа ард түмний шаналал мэт болгож болохгүй шүү дээ. Заримдаа сонгогчдоосоо ичих шиг болох юм.
-Алдаа бий. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Алдаа байгаа тул намын дотор ийм асуудал үүсч байгаа юм.
Хаалгаа түгжиж байгаад ч хамаагүй бие биеэ зад шүүмжилж, сэтгэлээ онгойтол ярилцаад, ойлголцож, түүнээ олонхийн шийдвэр болгоод явдаг, нэгэнт олонх шийдвэр гаргасан бол дуртай ч дургүй ч бүгд захирагддаг нэг ийм алтан дүрэм манай намд байдаг юм. Үүнийг МАН-ын үнэт зүйл гэж үздэг.
-Тооцсон, тооцсон, бүгдийг тооцсон. Ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд маш хүнд ачаа үүрнэ. Гэхдээ би чадна.
Нэгдүгээрт, нөхцөл байдлаа ойлгодог, тэндээс гарах арга замаа олдог, “би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой.
Хоёрдугаарт, аль нэг тийшээ холбирдоггүй, туйлширдаггүй, туршлагатай хүн байх шаардлагатай.
Гуравдугаарт, Өөрийн болон өрөөлийн алдаанаас суралцаж, сургамж авсан, алдаагаа дахин хэзээ ч давтаж болохгүй гэсэн хатуу үнэмшилтэй хүн байх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, ард түмэн хүлээж авахаар нэр хүндтэй байх ёстой юм. Янз бүрийн бохир асуудалд нэр холбогдсон хүн байх юм бол эхнээсээ л дэмжлэг авахгүй дээ. Ерөнхий сайд нь дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь дэмжлэг авч чадахгүй.
Тавдугаарт, намын бүлгийн гишүүд маань талцаад хоёр тийшээ хараад суучих хандлагатай болсон үед эвлэрүүлж чадах эрмэлзэлтэй, төвч байр суурьтай байх ёстой гэж боддог.
Тиймээс энэ бүх шалгуурыг би хангана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ерөнхий сайд болж аваад хөрөнгөжчихье, тэрийгээ энийгээ албан тушаалд тавьчихъя гэдэг бодол надад байхгүй. Бас дамжаад цаашаа ийм, тийм өндөр албан тушаалд очно гэсэн шунал байхгүй
-Үнэхээр, энэ намыг хүнд байх тэр цаг үед гарч ирдэг гэж нөхөд маань хэлдэг юм. 1996 онд нам ялагдахад, Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн дарга, би намын нарийн бичгийн даргаар ажилласан, 2000 онд 72 суудал авч манай нам үнэмлэхүй олонх болж байлаа.
2012 оны сонгуульд нам ялагдахад “Та л намын даргаар ир. Танаас өөр хүн алга,танд туршлага байна, зүтгэ” гэсэн. Намын дарга болсон. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л дээ.
Тиймээс зарчим гэж нэг юм байна. Нэр дэвшигчээ ялуулж чадаагүй тул “хариуцлагаа хүлээгээд явъя” гээд өөрөө шийдвэрээ гаргаж, албаа өгч байсан. Одоо бас нэг тийм цаг ирчихлээ. Надад хойшоо гишгэх газар ч алга, эрх ч алга.
-Ард түмний хүсэн хүлээж буй том том асуудлуудыг барьж авна, бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд манай нам амлачихсан. Чадвартай, шударга, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Ажил эндээс эхэлнэ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгээс ард түмэн эхний дүнгээ тавина. Хамгийн түрүүнд, дотоодын маргаан, сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй. Бидэнд боломж, бодит бололцоо их бий. 65 хүнтэй бүлэг гэдэг чинь маш том хүч шүү дээ. Түүнийг бүтээн байгуулах их хүч болгож, зохион байгуулах л шаардлагатай.
-Ямар ч асуудалгүй, сайхан нам байсан чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэнэт ялагдаад, тэгээд л бүх юм болохоо байсан гэж ярьж болохгүй л дээ. Цаанаа асуудал их байж, тэр нь л гарч ирж байна. Мөсөн уулын ил харагдаж байгаа нь түүний өчүүхэн хэсэг, ихэнх нь далд оршдог гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ одоо болох Бага Хурал болон Их Хурлаар сайн ярих шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнтэй маш холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон зүйлсээс хамааралтай.
Зөвхөн Засгийн газраас болоод сонгуульд ялагдчихсан ч юм биш. Хэрэв Засгийн газар муу ажилласан бол 65 хүнтэй бас холбоотой. Энэ засгийн газрыг 65-ын бүлэг дэмжиж байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд 65-ын бүлэг дэмжсэн.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу яах вэ гэхэд “Ор,ор” гэж 65-ын бүлэг л шахсан. “ Орохын тулд ийм ийм болзлуудыг тавьж байна. Татвар нэм гэж байна. Хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг нь хязгаарла гэж байна, тэтгэврийн насыг нэм гэж байна” гэхэд тэгэлгүй яах вэ гээд л олонхи нь дэмжсэн. Бүх зүйлийг бүлэгтэйгээ ярьж байгаад л хийсэн. Үнэн бол энэ.
-Одоо бол хамрын доорх хагархай гэдэг шиг сайхан бурж байна л даа. ОУВС-гийн дэмжлэггүйгээр өөр яаж явах байсан юм бэ? Энэ их өр ширийг яаж зохицуулах вэ?, төсвийн алдагдлыг хаанаас нөхөх вэ? Ийм асуултуудыг тавихаар хэн ч, юу ч хэлж чаддаггүй. Манайх анх удаа ийм байдалд орсон юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа хөтөлбөрт хамрагдаад босч ирсэн түүхтэй юм.
Бид ядрахаараа ОУВС-д ханддаг, жаахан чадал тэнхээ суугаад ирэхээрээ зангаа хувиргадаг. ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахаас өөр зам байхгүй. Нэг их шидтэй хүн төрж, шидэт саваагаар дохиж асар их мөнгөөр бороо оруулдаггүй л юм бол өөр боломж байхгүй л дээ.
-Одоо нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь цаашаа яах вэ? гэдгээ бодож бас хүндрэлийг боломж болгон харах хэрэгтэй. АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн бичсэн номын уншиж байхад, Хятадууд хямралыг “бэрхшээл”, “боломж” гэсэн утгатай хоёр ханзаар тэмдэглэдэг гэжээ. Агуу ард түмэн сүрхий харсан бодсон байгаа биз. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүртэл засах боломж болгон ашиглая. Түүнээс биш нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр, нэг сайдыг өөр нэг сайдаар солиод санаа амарч болохгүй. Нилээд том том өөрчлөлт их шаардлагатай. Энэ нь хүн бүрт таалагдах албагүй.
Нилээд яам, албан газар нэг баг болж чадахгүй байна. Орон нутагт ч ялгаагүй. Сайд гэхэд яг өөрөө мэдээд доод тушаалын хүмүүсээ тавьж чадсан уу, үгүй юу? Энд тэндээс чаддаг, чаддаггүй баахан хүн шахаад тавиулчихсан юм биш үү?Тэгээд, нэг баг цул хүч болж чадаагүй бололтой. 65 дотроос ч маш их шахсан.
Дарга, сайд нь ажлын шаардлага тавихаар нөгөө шахаасны нөхөр чинь шууд “эзэн”-дээ ховолчихно. Намайг шахаад, хавчаад байна...гэхчлэн. Тэгэнгүүт, “эзэн” нь уурлаж, дээдэх даргыг нь “огцруулна” гэж айлгана. Иймэрхүү дүр зураг л харагдаад байгаа юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү иймэрхүү завхралуудаа засах ёстой.
-Бодлогоо тодорхойлчихсон.
-Нэг суут хүний үг байдаг юм. Тэр нь: “Дээшээ гарахын тулд тулгуураа олох хэрэгтэй. Дээшээ гараад тогтохын тулд тэнцвэрээ олох ёстой” гэж. Тэнцвэрээ олж чадахгүй, толгой хавьдаа савлаад байгаа юм биш үү? Манай намынхан энэ үгийг сайн ухаарах хэрэгтэй.
Академич Б.Чадраа агсан нэг удаа намын Бага Хурал дээр "Аавдаа алгадуулсан хүүхэд сайн хүн болдог” гэж хэлж байсан юм. Ер нь бид нар Бага, Их хурлуудаа хуралдуулаад тэднээрээ нэг сайн алгадуулах цаг болчихсон даг шүү.
-Тэгнэ л дээ. Дургүй хүмүүс юу ч гэж ярина. Хүн алсан ч гэж бичиж магад. Өнөөдөр 60 тэрбумыг хамгаалаад байгаа хүн хэн байгаа юм. Бүгд л сэтгэл зовж байна шүү дээ. Үүнийг шалгасан хуулийн байгууллага нь яагаад тодорхой хариу өгөхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж л байна. 60 тэрбумын тухай яриа хэсэг хүмүүсийн хооронд болчихож. Харин тэр яриа хэрэгжсэн юмуу, үгүй юу гэдэг л гол нь шүү дээ. Прокуророос хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ.
Яагаад ийм дүгнэлтүүд гарав гэдгийг нь бид сонсмоор байна. 2016 оноос хойш төрд ажилласан хүмүүсийг АТГ-т хэд хэдэн дуудаж асуусан юм билээ. Бараг 600-гаад хүнийг дуудаж, асуусан, байцаасан гэсэн. Шалгаад дууссан юм бол үүнийгээ ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг би удахгүй чуулган дээр шаардах болно.
-Иймэрхүү байдлаар Бага Хурлын гишүүдээ татах гэж оролдох юм бол үнэхээр жинхэнэ завхарсан заваан юм болно. Нөгөө 60 тэрбум чинь ёстой үнэн юм байна гэдэг яриа жинхэнэ бодитой болно шүү дээ. Ц.Нямдоржийн хэлдгээр, ёстой “түмпэн, түмпэнгээр бөөлжинө” гэдэг л болох байх даа.
Сэтгүүлч Э.Энхболд