Онцлох мэдээ2 мин унших
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа

Сэтгүүлч Tsolmon
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Tsolmon

Уг албан тоотод “Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Үүнд:
Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд
Мөн “Дээр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн болно” хэмээн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.