Үйл явдал1 мин унших

Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг томиллоо

Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг томиллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.05.09/ хуралдаж, Ёс зүйн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Тус дэд хорооны даргаар  ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон учраас ийнхүү Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр томилж байгаа юм байна. Тиймээс Ёс зүйн дэд хорооны даргад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлэв.

Ингээд санал хурааж,  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдлоо.

Сэтгүүлч soyolmaa

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008