Үйл явдал1 мин унших

Барилга, технологийн коллежид үнэ төлбөргүй сурах эрх олгов

Барилга, технологийн коллежид үнэ төлбөргүй сурах эрх олгов

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Барилга технологийн коллеж”, “Дэлхийн Монголчуудын  глобал нийгэмлэг”-тэй хамтран “Ирээдүйн Монгол” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” бүсээс 20 хүүхдэд “Барилга, технологийн коллеж”-д үнэ төлбөргүй суралцах батламж гардууллаа.

Үйл ажиллагааны үеэр НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, “Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ариунцэцэг тэргүүтэй холбогдох албаныхан хүүхдүүдэд суралцах эрхийн батламж гардуулж, сурлагын амжилт хүслээ.

Барилга, технологийн коллежид үнэ төлбөргүй сурах эрх олгов

Уг батламжийг цаашид сурах чин хүсэл эрмэлзэлтэй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүүхдүүдийн сурлагын амжилтыг үндэслэн шалгаруулалт явуулж, үнэгүй сурах боломж олгосон юм.

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Залуус та бүхэн энэ боломжийг ашиглаж хичээж суралцаарай. Нийслэлийн МАН-аас Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Аз жаргалтай амьдралын гол түлхүүр нь эрүүл мэнд, мэдлэг боловсрол билээ. Та бүхнийг нийгэмд шаардлагатай мэргэжлээр суралцах болсонд баяртай байна” гэлээ.

Барилга, технологийн коллежид үнэ төлбөргүй сурах эрх олгов

Тус коллеж нь олон улсын жишгийг хангахуйц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд төгсөгчдийн 80-90 хувь нь шууд ажлын байраар хангагддаг байна.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009