Үйл явдал1 мин унших
С.Эрдэнэ: Ажлаа барсан хүмүүсийн ажил

-Ард нийтийн санал асуулга явуулахыг та дэмжиж байна уу?-
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд үндсэндээ Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудал болон Үндсэн хуульд оруулах нэмэлтөөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахаар нэгдсэн ч
АН-ын бүлгээс эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ард нийтийн санал асуулга явуулахад 10 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. УИХ-ын гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Ард түмний санал асуулга явуулахыг МАН-ын Удирдах зөвлөл дангаараа шийдэхгүй. УИХ-ын гишүүдээс 51-нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг цааш нь явуулах болно. Ердөө хоёр тоо асуухын төлөө 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь ажлаа барсан хүмүүсийн л ажил. Ядуу эдийн засагт дарамт болно. Ингэж ард нийтийн санал асуулга явуулах нь харин ч ард түмнийг хоёр талцуулж, сонгуулийн өмнө улс төржсөн хэрүүл бий болгоно. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байна.
Сэтгүүлч ts8060


