Байр суурь1 мин унших

С.Мөнхчулуун: Хотын даргад батламжлуулах бичиг НИТХ-руу буцаагүй

С.Мөнхчулуун: Хотын даргад батламжлуулах бичиг НИТХ-руу буцаагүй

НИТХ-аас Хотын даргад С.Мөнхчулууныг томилох шийдвэрийг /2019.01.16/ төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргасан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлуулах бичгийг 2019.01.24-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн юм. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс С.Мөнхчулууныг хотын даргад батламжлах эсэх шийдвэрээ албан ёсоор өгөөгүй байна.

Бүр С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлуулах бичгийг НИТХ-руу буцаасан гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Бид С.Мөнхчулуунтай холбогдож энэ талаар тодруулахад

“Батламжлуулах бичиг буцсан гэдэг нь худал. Надад мэдэгдсэн зүйл алга. Бичиг 24-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдад очсон гэсэн. Тэгэхээр бичиг очсоноос хойш үндсэндээ ажлын нэг л өдөр өнгөрөөд байна. Ерөнхий сайд ажлын 3-10 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэлээ.

Эх сурвалж:

medee.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008