Үйл явдал2 мин унших
О.Баасанхүү: Хууль батлагдсанаар бүтээлийг хэрхэн үнэлэх вэ?
Дээд боловсрол
Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хууль бол маш чухал хууль. Гадны улс оронд бол бүтээлээ хэвлүүлвэл өндөр үнэтэй байдаг манайд бол ямар ч үнэ цэнэгүй яруу найргийн номноос долоон дор байна. Хэдэн хөгшин эрдэмтэд дуртайдаа л нөгөө юм аа шавь нартайгаа бэлдээд хийгээд байдаг. Тэгэхээр энэ бүтээлийг хэрхэн үнэлэхээр тусгасан бэ гэдгийг мэдмээр байна.
Мэдлэгт суурилсан төрийн бодлого хэрэгтэй байна. Судалгаа мэдээлэл бүтээл барьж л кноп дармаар байна гишүүд гэдэг бол бүгдийг мэддэг хүмүүс биш. Нийгмийн бодлого байнгын хороо намайг оруулж өгөөч. Их хурлын гишүүний ажлаа хиймээр байна шүү дээ. Төрийн албаны мэргэшсэн институт болгож бүтээлүүдийг тэнд хиймээр байна.
Энэ хуулиар хувийн компани шинээр хийсэн технологийнхоо бүтээлүүдээ нууцлах гэдэг юм уу хамгаалуулах ийм бололцоо бий юу?
Сэтгүүлч Munkhjargal
