Онцлох мэдээ1 мин унших
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Тэтгэвэр, тэтгэмж
Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа.
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64,4 хувь нь Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.