Үйл явдал1 мин унших
Импортоор оруулах суудлын авто машиныг автомашины онцгой албан татварыг чөлөөлнө
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Хуулийн төслийг танилцуулгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Хуулийн төслийг Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.
Сэтгүүлч Munkhjargal

