Үйл явдал2 мин унших
ТБХ: Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТөсөлд, ирэх онд эдийн засгийг тогтвортой өсгөх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг Засгийн газар үргэлжлүүлнэ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлого хэрэгжүүлэх юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, төсөвт тусгаснаар, Гааль, боомтын шинэчлэлийн хүрээнд ямар ажил төлөвлөснийг лавлав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтуудыг шилэн кабелиар холбох, хяналтын камержуулах, рентгэн аппараттай болгох, ашигт малтмалыг өрөмдөж сорьц тодорхойлдог төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр, боомтын чанарыг сайжруулах замаар татварын орлогоо сайжруулахын сацуу хууль бус үйлдэл гарахаас сэргийлэх чадавх нэмэгдэнэ гэдгийг тайлбарлалаа.
Тэрбээр, “Засгийн газрын өрийг барагдуулахаар холбогдох гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Эдийн засагт хүндрэлгүй, төсөв, ханшинд нөлөөлөхгүй байхаар шийдэх боломжтой. Үүнийг Сангийн яам бүрэн шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээв. Мөн төсвийн төслийг боловсруулахдаа, “Цахим, үр ашигтай, ил тод” зарчимд тулгуурласныг онцлов.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодоос гарсан гишүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.