Үйл явдал2 мин унших
Теле хичээлийн багт Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаШинэ төрлийн коронавирус (COVID 19)-ийн халдвараас шалтгаалж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран Теле хичээлийг шуурхай зохион байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн билээ.

Теле хичээлд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Боловсролын салбараас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын телевизүүдийн холбоо, Монголын үүрэн холбооны бүх компаниуд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, хичээл сургалтын чиглэлийн вэб сайтууд хамтран ажилласнаар сурагчид цаг хугацаанаас үл хамаарч хичээлээ нөхөн үзэх, давтах, судлах боломж бүрдэж, хүртээмж өндөртэй боллоо.

Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Тэдэнд хүргэсэн теле болон онлайн хичээлийн зохион байгуулалтыг ЮНЕСКО үнэлж, олон улсад сайн туршлага болж буйг вэб сайтдаа онцоллоо.
