Үйл явдал2 мин унших
“Атрын IV аян”-ыг эхлүүлсэнд Сэлэнгийнхэн талархаж байна

Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
Сэлэнгэчүүдийн хувьд “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд, өнгөрсөн онд Засгийн газар “Атрын IV” аяныг зарласанд сэтгэл хангалуун байдаг аж. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Сэлэнгэчүүд та бүхэн Монголын хүн ардыг хүнс хоолоор хангахад хамгийн их үүрэгтэй байдаг ард түмэн.
Уулзалтын үеэр Сэлэнгэчүүдийн төлөөлөл “У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 30 жилд төр барьж байсан засгуудаас хамгийн сайн ажилласан” нь гэж дүгнэж буйгаа хэлсэн. Мөн АН-ын Засгийн газрын үед дампуурлаа зарлах гэж байсан улсыг МАН аварч, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, хурдны зам барьсан зэрэг асар олон бүтээн байгуулалт хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах зэргээр хариуцлагатай уул уурхайн бодлого хэрэгжүүлсэн, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсанд иргэд талархаж буйгаа хэлж байв. Тиймээс хий хоосон улстөржилтөө зогсоож, МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв.
1.Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
2.Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.
3.Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулна.
4.Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шаардлагад нийцсэн спорт заал барина.
5.Аймгийн төвд 50 MВт хүчин чадалтай цахилгаан станц барина.
6.Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчилнэ. Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур, ТүшигЗэлтэрийн боомтын 131 км хатуу хучилттай авто зам барина.
7.Алтанбулаг сумыг “Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулна.
8.Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цардуулын үйлдвэр байгуулна.
9. Мах, сүүний үйлдвэр барина.
10. Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль байгуулна.