Үйл явдал3 мин унших
Ипотекийн зээлийн хүү зургаан хувь болсноос хойш 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зээл аваад байна

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnБүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ.
Зорилтот бүлэгт чиглэгдсэн 150 мянган айлын орон сууцны төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүлгийн хуралд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Зорилтот бүлэг ялангуяа аймгийн төвд байгаа иргэдээ хэрхэн орон сууцжуулах талаар МАН-ын бүлгийн хуралд танилцуулж, чиглэл авлаа. 150 мянган айлын орон сууц хөтөлбөр дараах зургаан янзаар хэрэгжинэ. Үүнд:
Төрд 3,000 орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас 1,500 орчим нь Улаанбаатар хотод бий. Өнгөрсөн жил 972 айлын түрээсийн орон сууцанд 35 мянган хүн бүртгүүлж байсан. Тэгэхээр ипотекэд хамрагдаж чадахгүй, зайлшгүй төр оролцох ёстой, зорилтот бүлэг байгаа учраас хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Судалгаагаар найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван янзын бэрхшээл тулгардаг юм байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 хувь нь ингэж байсан.
Зургаан хувьд хамрагдах хүмүүс найман хувийг авч байсан шиг авна. Урьдчилгаа 30 хувиа төлнө. Гол нь найман хувьд хамрагдах өрхийн орлого 1.5-аас дээш байсан бол зургаан хувьд хамрагдах өрхийн орлого нэг сая төгрөг байхад болох юм. Түүнээс биш банкны шаардлага найман хувийн ипотекийн зээлтэй адилхан тавигдана.
Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжил тусгагдаагүй байна. Ганцхан Монголбанкнаас санхүүжүүлэхээр хангалттай байж чадах уу?
Төсөвт мөнгө байхгүй учир тавьж чадаагүй. Ипотекийн зээлийн санд хуримтлагдсан мөнгө нь 300 тэрбум төгрөг. Энэ мөнгөнийхөө хэмжээнд л зээл олгоно.
Хэрэв ипотекийн зээлийн санхүүжилтийг улсын төсвөөс шийддэг байсан бол илүү олон хүн хамрагдах байх. Гэхдээ энэ мөнгөнийхөө хэмжээнд хүүг нь бууруулаад олон хүмүүст өгөхийг хичээсэн.
150 мянган айлын орон сууж баригдах хүрээнд 20 орчим мянга нь түрээсийн орон сууц байх юм. Түрээсийн олон сууц голдуу Улаанбаатар хотод байгаа.