Үйл явдал4 мин унших
Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТөслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгадаа, Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн талаар онцлов. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 17 хувиар тооцохоор төлөвлөжээ. Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулжээ.


Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Мөн ирэх онд Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт нэгдсэн эмнэлэг барина. Дараагийн шатанд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн асуудлыг мөн шийдэхээр төлөвлөсөн гээд Өрхийн эрүүл мэндийн төвийн иргэдэд үзүүлж болох тусламжийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломжтой гэж төлөвлөсөн талаар хариулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан халамжийн бодлого нийгмийг улам доройтуулж байна гэсэн байр суурь илэрхийлээд халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийг дэмжиж, шинэчлэл хийхэд шаардлагатай хуулийн төслүүдээ төсөв дагуулан яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэх боломж байна уу гэдгийг тодруулав. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа өөрчлөлтийн ажлыг төсөвтэй уялдуулахгүйгээр эхлүүлсэн. Хөнгөн хуумгай ажил болгохгүйн тулд хуулийн төслүүдийг төсөв дагуулахгүйгээр оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж буй талаараа хариулт өглөө.